samsung BWC2405 — Samsung BWC2405 Air Conditioner User & Service Manual

бичиг баримтын дагуу хэрэглэгч өөрөө болон төлбөртэй нөхцөлтэйгээр албан ёсны засварын төвийн мэргэжилтнүүд мөн худалдаалж байгаа байгууллага хийж гүйцэтгэх боломжтой. Энэ тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлсэн байгууллага, хувь хүн угсралт, суурилуулалт болон тохиргооны чанар, зөв хийгдсэн эсэх дээр үүрэг хүлээнэ. Бүтээгдэхүүний найдвартай ажиллагаа болон баталгаа, үнэ төлбөргүй засвар үйлчилгээний нөхцөл зэргийг зөв угсралт, суурилуулалт нь хангах тул энэ тал дээр онцгой анхаарна уу. Иймд суурилуулалт хийгдсэний дараа баталгааны хуудас дээр энэ талаарх мэдээллийг оруулахыг мэргэжилтнээс шаардаж байхыг зөвлөж байна. 8.

Гар утас болон бусад тоон төхөөрөмж дээрх мэдээллийг гадны санах ойн төхөөрөмжид давхар хадгалж байхыг танд зөвлөж байна. 9. «Самсунг Электроникс Ко., Лтд.» нь Самсунг брэндийн бүтээгдэхүүний ашиглалт болон угсралт суурилуулалтын горимыг алдагдуулсан, мөн хэрэглэгч эсвэл гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатайгаар хийсэн үйлдлээс үүдсэн хүн, гэрийн тэжээмэл амьтан болон эд зүйлсд шууд болон шууд бус хохиролд хариуцлага хүлээхгүй болно. Мөн «Самсунг Электроникс Ко., Лтд.» нь Самсунг брэндийн бүтээгдэхүүнээс мэдээлэл алдагдсан, өөрчлөгдсөн болон ашиглах боломжгүй болсноос үүдэх шууд болон шууд бус хохиролд хариуцлага хүлээхгүй болно.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭМЭЛТ ХАРИУЦЛАГА Үйлдвэрлэгчээс (үйлдвэрлэгчийн буруугаас үүссэн гэмтэлд сэлбэг, эд анги үнэгүй нийлүүлнэ) зарим нэг тодорхой сэлбэг, эд ангиас хамааран нэмэлт хариуцлагыг хүлээнэ: Албан ёсны засварын төвөөр үйлчлүүлсэн тохиолдолд сэлбэг, эд анги үнэгүй нийлүүлнэ. Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг компанийн http://www. samsung.com/kz_ru/support вэбхуудас, түүнчлэн Самсунгийн «Лавлах төв» утсаар холдогдож авна уу. ОБРАЗЕЦ 49