ЭРХЭМ ХУДАЛДАН АВАГЧ ТАНАА! ашиглалт болон ажиллагаатай холбогдолтой асуудал үүссэн үед, албан ёсны баталгаат засварын төвүүдэд хандахыг санал болгож байна. “Samsung Electronics Co., Ltd” («Самсунг Электроникс Ко., Лтд.») нь Samsung Electronics группийн толгой компани (цаашид үйлдвэрлэгч гэх) нь Samsung нэрийн бараа бүтээгдэхүүнийг (цаашид бүтээгдэхүүн гэх) үйлдвэрлэдэг ба БНСУ, Сувон хот, Енгтонг-гу, Самсунг-ро, 129 хаягаар Сувон хотын зүүн бүсийн дүүрэгт 1969 оны 1 сарын 13- ний өдөр бүртгэгдсэн бөгөөд Самсунг брэндийн бүтээгдэхүүнийг сонгосонд Тань гүн талархал илэрхийлж байна.
Бид бүхэн энэхүү бүтээгдэхүүн таны хэрэгцээг бүрэн хангаж, чанар нь дэлхийн жишигт хүрч байх бүхий л зүйлийг хийсэн болно. ОБРАЗЕЦ «Самсунг Электроникс Ко., Лтд.»-ийн Монголд нийлүүлж байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг тухайн орны нөхцөлд ашиглахад тааруулан үйлдвэрлэдэг бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүн болон түүний сав баглаа боодол дээрх албан ёсны тэмдэгтүүдийг шалгаж авч байхыг сануулж байна. Үл ойлгогдох байдал үүсэхээс сэргийлж Хэрэглэгчийн гарын авлага, баталгааны нөхцөлийг уншиж танилцан баталгааны хуудсыг зөв бөглөсөн эсэхийг шалгаж байхыг сануулж байна. Бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа тухайн улсын хуулийн дагуу явагдах ёстой.
Баталгааны хуудас нь тухайн бараа бүтээгдэхүүний загвар, серийн дугаар, зарсан огноо, худалдсан компанийн тамга болон худалдан авагчийн гарын үсэг зэргийг бүрэн агуулсан тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Бараа бүтээгдэхүүний загвар болон серийн дугаар нь баталгааны хуудас дээр тэмдэглэсэнтэй адил байх ёстой. «Самсунг Электроникс Ко., Лтд.» нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарын авлагад заасны дагуу ашигласан тохиолдолд дараах ажиллах хугацааг тогтоож өгдөг: гэр ахуйн цахилгаан бараа – 7 жил, зурагт, хавтгай дэлгэц, агаар шүүгч, аудио, видеотехник – 5 жил, гар утаснууд, таблетууд, модем болон проектор – 3 жил.
Бүтээгдэхүүний ашиглах хугацаа нь хэрэглэгчийн гарын авлагад өөрөөр тэмдэглэж заагаагүй бол үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн тооцно. Бүтээгдэхүүний өөрийн сав баглаа, боодол дээрх (хэрэв байгаа бол) харьцах тэмдэг, тэмдэглэгээний дагуу бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх шаардлагатай. Сав баглаа, боодолд ус, чийг орохоос сэргийлэх. Дээр дурдсан нөхцөлийг зөрчсөн мөн баталгааны хуудас дээрх бичвэрийг өөрчилсөн, арилгасан эсвэл дахин бичсэн тохиолдолд тухайн баталгааны хуудсыг хүчингүйд тооцохыг анхаарна уу. Тухайн барааны ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд цаашдын аюулгүй ашиглалт болон устгалын талаарх зөвлөгөөг Албан ёсны баталгаат засварын төвд хандаж авахыг Үйлдвэрлэгч зөвлөж байна.
Ийм тохиолдолд баталгаат засварын үйлчилгээ авахын тулд худалдан авалтын баримт эсвэл кассын баримтыг өгөх шаардлагатай. Худалдан авсан огноог тодорхойлох боломжгүй үед «Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль»-ийн дагуу баталгаат хугацааг үйлдвэрлэсэн огнооноос тооцох болно. Албан ёсны баталгаат засварын төвийн хаяг байршлыг болон утасны дугаарыг Хэрэглэгчийн Нэгдсэн Туслах Үйлчилгээнээс эсвэл www.samsung.mn хаягаас авах боломжтой. Хэрэв бүтээгдэхүүний Энэхүү баталгааны хуудсаар «Самсунг Электроникс Ко., Лтд.» нь үйлдвэрлэгчийн буруугаас үүдсэн гэмтэл согог бий болсон тохиолдолд 47