samsung WC2608 — Samsung WC2608 MON Warranty Card & User Guide PDF

хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүчин төгөлдөр хуулийн дагуу хэрэглэгчийн шаардлагыг биелүүлэх бүх хариуцлагыг хүлээхийг баталж байна. «Самсунг Электроникс Ко., Лтд.» нь доор дурдсан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгчийн шаардлагыг биелүүлэх болон үнэ төлбөргүй засвар үйлчилгээ үзүүлэхээс татгалзах бүрэн эрхийг хадгалж үлдэнэ. Үйл­двэрлэгчийн баталгааны үүрэг болон үнэ төлбөргүй засвар үйлчилгээ нь тухайн бараа бүтээгдэхүүнийг импортолж байгаа улс орны хууль тогтоомжоор зохицуулагдана. 3.

Баталгаат хугацаанд эсвэл үнэ төлбөргүй засвар үйлчилгээний хугацаанд тухайн бүтээгдэхүүний эвдрэлтэй хэсгийг (эд анги, холбоос, угсралтын нэгж зэрэг) сольсон тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд бүхлээр нь эсвэл сольсон эд ангид дахин шинээр баталгаат хугацаа эсвэл үнэ төлбөргүй засвар үйлчилгээний хугацаа тогтоогдохгүй болно. Үйлдвэрлэгч нь хэрэглэгчийн бүтээгдэхүүнд ашигладаг программ хангамжийн (ПХ) хэрэгцээг үргэлж бодолцдог ба хэрэглэгч албан ёсны сувгаар дамжуулан өөрөө программ/хавсралтын тусламжтайгаар зарим нэг бүтээгдэхүүний ПХ-ийг шинэчлэх бололцоог олгодог. Түүнчлэн хэрвээ хэрэглэгч өөрөө зөвшөөрвөл автомат горимоор ПХ шинэчлэгдэнэ.

Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн худалдан авах үед суулгасан ПХ, мөн бүтээгдэхүүнийг ашиглах хугацаанд үйлдвэрлэгчийн оролцоогүйгээр өөрчилсөн ПХ-ийн тухайд хариуцлага хүлээхгүй. Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнд тохирсон албан ёсны ПХ ашиглахыг санал болгож байна. 4. Бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд ордог хэрэгслүүдийн баталгаат хугацаа гол бүтээгдэхүүний баталгаат хугацаатай адилхан боловч доор дурдсан хэрэгслүүд баталгааны нөхцөлд хамрагдахгүй: ОБРАЗЕЦ Samsung Electronics нь бүтээгдэхүүндээ үнэгүй баталгаат засварын хугацаа олгодог.

Энэхүү баталгаат засварын хугацаа нь анхны худалдан авагч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авсан өдрөөс эхлэн тоолж, 2-3 дугаар нүүрэнд заасан баталгаат хугацааны хамгийн эцсийн өдрөөр дуусгавар болно. Гэхдээ энэхүү баталгаа нь зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг горимын дагуу ашигласан тохиолдолд хүчинтэй болохыг анхаарна уу. Мөн баталгаат засварын хугацаа нь бүтээгдэхүүний ашиглалтын наснаас үл хэтэрнэ.

а) Бүтээгдэхүүний батарей, проекторын гэрэл, гэрэлтүүлэх гэрэл, эдгээрийн гэрэлтүүлэх гэрлийг солих арга дараалал нь хэрэглэгчийн зааварт тусгагдсан байгаа; б) холбогч кабель (хэрэв энэ нь цэнэглэх төхөөрөмжийн бүрэлдэхүүнд ордоггүй бол), чихэвч, төрөл бүрийн мэдээлэл тээгч (программ хангамж болон драйвэртай диск, санах ойн карт);; в) Сав, цүнх, зөөврийн утас (уяа), монтажийн хэрэгслүүд, бүтээгдэхүүнд дагалдах багаж болон бичиг баримт; г) Төрөл бүрийн санах ойн төхөөрөмжид дагалдах программ хангамж болон драйвер ( үүнд мөн бүтээгдэхүүний хатуу диск дээрх программ хангамж зэрэг багтана) мөн үйлдвэрлэгчийн буруугаас үүдсэн гэмтэл согогоос болсон эвдрэлээс бусад тохиолдолд эдгээр БАТАЛГААНЫ ҮҮРЭГ БОЛОН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ 1.

Үйлдвэрлэгчийн баталгааны үүрэг болон үнэ төлбөргүй засвар үйлчилгээ нь зөвхөн ≪Самсунг Электроникс Ко., Лтд.≫-ийн үйлдвэрлэсэн, Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулагдсан, худалдан авсан болон Монгол улсын стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн тэдгээрийн загварт хамаарна. 2. Үнэ төлбөргүй засвар үйлчилгээ гэдэг нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн буруугаас үүдсэн гэмтэл (согог)-ийг худалдан авагчаас (хэрэглэгчээс) төлбөр авалгүйгээр арилгах нэмэлт үүрэг юм. 48